Сэтгүүлч Б.Отгон : У.Хүрэлсүхээс асууя

У.Хүрэлсүхийн ярилцлага хоосон сүржигнэл,халил ихтэй.

-Ковидыг алдаагүй нь тэнгэр тэтгэснийх

-Удахгүй МАН-ын 100 жилээ тэмдэглэнэ

-Ерөнхий сайд нь даргаа гэсээр 7 хоног бүр өөртэй нь уулздаг

-Х.Баттулгатай рингэн дээр гарсан

-Н.Баярсайханыг салхилуулж унагасан ч тавь хүрээд томоожсон

-Хавирганы цаана цохилох цөс

-Зүрхэн дээр нь гараараа дарсан

-Цэрэг хүний 1000 жил тэжээж нэг өдөр ашиглана …. гэх шиг. Үнэхээр ийм зүйл ярьсан шүү. Ингэхэд энэ хэнд хэрэгтэй юм бэ? Тархиар биш булчингаар удирддагаа л харуулав. Нөгөө гоё зургуудаа завсраар нь өгчихсөн бол КЛИП-ээс ялгаа юун……..

Ерөнхий сайдын хувьд хийсэн ажил гэсэн чинь

-Хүүхдийн 20 мянгыг 5 дахин өсгөж 100 мянга болгосон

-Эрдэнэтээр бүх айлын цахилгаан, дулааны мөнгийг даалгасан

-Оюутолгойгоос 300 мянгыг авч иргэддээ өгсөн-Шахмал түлшний үнийг 75 хувь хямдруулсныг онцолж байна.Гутарлаа. Улс орныг хорлон сүйтгэснээ сайрхаад байгаа юм уу? Аав ээж болгон ажил орлоготойсон бол ард түмэн түүнд ингэж доромжлуулж тэвчинэ гэж үү?Ийм бодлогоор удирдаад хөгжсөн улс орон байна уу гэж сөргүүлэн асуумаар….

У.Хүрэлсүхээс заавал асуух ёстой зүйл юу байсан бэ? гэвэл:

1. Таны Засгийн газар гадаад өрийг 3 тэрбум $-оор нэмлээ. Ирээдүй өв сангийн хуулиар хуримтлагдсан мөнгийг ч үрлээ. Үүнийг юунд зарцуулсан бэ?

2. 2012-2016 онд МАН сөрөг хүчин байхдаа улс орон өрөнд живлээ. Нэг хүн гадаадад 10 гаруй саяын өртэйг шүүмжилж байсан. Өнөөдөр нэг хүнд 29 сая төгрөгийн гадаад өр ноогдож байна.Хариуцлага хүлээх үү

3. Хууль бус уурхайтай тэмцэнэ гэсэн. Гэтэл таны засгийн газраас Сэлэнгийн Ерөө, Баянхонгорын Гурванбулаг, Хөвсгөлийн Жилчиг булагийн уурхайн 3 лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргасан. Үүнийг яагаад олон нийтээс нуусан бэ?

4. Орд газруудаа төрд буцааж авна. 30 гэр бүлтэй тэмцэнэ гэсэн. Н.Номтойбаяраас Цагаансуваргыг авч чадсангүй юу?

5. Сү.Батболдын oффшор, авлигалын хэрэг 5 улсын 6 шүүх дээр шалгагдаж байна. Эх орноо тонон дээpэмдэх нь aдгийн хэрэг мөн үү?

6. Сү.Батболдтой хариуцлага тооцоход олон жил нэг намд зүтгэсэн, найзууд эсвэл нутаг….. Аль нь саад болж байна вэ?

7. Өнөөдөр Дубайн гэрээг цуцлана гэлээ. 2015 онд Дубайн гэрээ байгуулсан Засгийн газрын үед та Шадар сайд байсан. Ийм муу гэрээг яагаад танай ЗГ байгуулсан юм бэ? Шадар сайдын хувьд зогсоож болоогүй юу?

8. Та амь насаа алдахаас айхгүй гэж тунхагласан. Гэтэл та сая Засгийн газраа огцорсон шалтгаанаа сөрөг хүчин жагсаал хийх, С.Ганбаатар өлсгөлөн зарласан,Ерөнхий сайд руу ирэх галлагаа, Нийгмийн бухимдал-аас сэргийлсэн гэж хэллээ.Удирдагч хүн ийм аймхай байж болох уу?

9. Та Хадгаламж банкны 14 тэрбумаар кaзино тоглосон хэрэгт холбогдсондоо харамсдаг уу?

10. Та амьдралдаа ТҮЦ ажиллуулж үзээгүй мөртлөө хадгаламжиндаа 1,8 тэрбумыг хуримтлуулжээ. Орлогын эх үүсвэр юу вэ?

11. Монгол улс сайхан хөгжихөд 4-12 жил хэрэгтэй гэлээ. Таны нам төрийн эрхийг үнэмлэхүй олонхиор бариад 5 жил болжээ. Яагаад сайхан улс болж чадсангүй вэ?

12. Монгол улс хилээ хаачихсан үед Замын-Үүдээр Xятадуудыг aвлигал авч олноор нь оруулж ирсэн. Үүний дараа Мoнголд kоронагийн халдвар тархсан. Та УОК-т ийм эрх өгсөн үү?

13. Хоpио цээpийн үед та МАН-ын 100 жилийн ойн одон тарааж, иргэдийг олноор нь цуглуулсан. Та намынхаа эрх ашгийг улсынхаа эрх ашгаас дээгүүрт тавьсныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээх үү?

14. Монгол улсын төрийн тэргүүн мэдлэг боловсрол ёс суртахуун бүх талаар манлайгч,үлгэрлэгч байх ёстой. Энэ үнэлэмжинд та хэр дөхөж очих бол?

15. Та хурандаа цолоо ямар шалгуураар авсан бэ?

16. Татвар нэмэхгүй гэж амласан. Өнгөрсөн 5 жилд маш олон төрлийн татвар нэмлээ. Амлалтаасаа буцаж болдог юм уу?

17. Эцэст нь Ерөнхий сайд байхад чинь төрийн айлчлалд яагаад Сүнээ багтсан юм бэ?Эдгээр асуултыг хэн нэгэн сэтгүүлч хэзээ нэгэн өдөр түүнд тавих биз!!!! Надтай ярилцвал би үүнд л хариулт авна.

Та бүхэн ч түүнээс асуух ёстой зүйлээ нэмж бичээрэй.

Сэтгүүлч Б.Отгон 2021.05.14

error: Content is protected !!