УИX-ын гишүүн П.Анужин: Тэр мөнгөөр хүүхдийн хоолны чанарт анхаар


УИX-ын гишүүн П.Анужин: Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг.

Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ гэдгийг асуусан юм.

Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн – Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай.

Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно хэмээн хариуллаа.

error: Content is protected !!