Д.Галбаяр бид хоёр xoжигдooд дyycчиxcaн одоо xэл aмaa xaя л дaa гэв

25-р телевизийн зүгээс үзэгчдийн хүртээл болгодог 21 мянга шоу нэвтрүүлэг нь орсон оролцогчид нь дараа нь маргалддаг жамтай юу. Энэ удаад оролцож өрсөлдсөн дөрвөн оролцогч буюу хоёр гэр бүлийн дунд үл ойлголцол үүсээд байгаа бололтой.

Шоуны дараа найруулагч Д.Галбаяр зохион байгуулагчдыг шүүмжилж, зураг авалт 10 хоног биш 5 хоног үргэлжилсэн, шоуны ялагч болох Дөлгөөн, Түвшинбаяр нарыг хүүхэд асрагч нартайгаа явсан тухай бичсэн байдаг. Тэрбээр үнэн бодит байдлыг сошиалд дэлгэсэн нь олон хүнийг бухимдуулаад авсан билээ.

Уг нь тэр 21000 шоунд ороод хожигдоод асуудал дууссан гэж бодсон юмсан. Гэтэл хэл ам нь дуусдаггүй ээ. Чатаар хүртэл орж ирж загнаад байх юм. Түвшээ Дөлгөөнөө хоёроо Шведэд байгаа ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү! Та бүгд ялагч болоод дууссан шүү дээ. Positive Mongolia-гийн шүтэн бишрэгчид одоо тайвшир тэгэх үү.

Ялагч болчихоод уурлаад хямраад байгааг ойлгохгүй юм.Одоо хая лдаа. Яасан их хэл ам зарга хийх дуртай юм бэ хэмээн найруулагч Д.Галбаяр өөрийн сошиал хуудастаа постолжээ.

error: Content is protected !!