Т.Туяамаа амьдралын амтыг хэлэв

Амраг залуутайгаа хамт Австралид амьдарч, анхны үрээ төрүүлсэн мисс, загвар өмсөгч Т.Туяамаа эх орондоо ганцаараа охинтойгоо ирсэн. Сүй тавьсан хархүүгээсээ юуны учир салсан учгийг тэд л өөрсдөө мэдэх биз.

Харин эх орондоо ирээд шинэхэн амьдралаа эхлүүлж хүүтэй болоод амжсан. Тэрбээр амьдралын амтын талаар ийн хэлэв. Амьдрал хэзээ амттай байдаг гээч? Дотоод эрх чөлөөгөө мэдрэх тэр мөчид,
Нийгмээс бидэнд тулгадаг нормуудаас мултрахад, Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрхөд, Хэнд ч атаархалгүй, хорсолгүй

аз жаргал эрүүл энхийг хүсэн аз жаргалтайгаар инээхэд,
Дуртай хөгжмөө сонсон хэнийг ч үл анзааран бүжиглэхэд,
Бүтэхгүй ч болно доо гээд инээмсэглээд урагшилахад,
Дуртай хоолоо хүссэнээрээ хийн таашаан идэхэд,
Дуртай хувцасаа өмсөн үсээ намируулан алхахад…

Энэ бүгдээс л бид аз жаргалыг мэдэрдэг. Амьдралыг хэрхэн харна, амьдралаас амсах аз жаргал тань төдий чинээ амсагдана.

error: Content is protected !!