Жүжигчин А.Ганчимэг хэнтэй хуримаа хийхийг хүсэв

Жүжигчин А.Ганчимэг хуримаа хийхийг хүслээ. Түүний өмнөх хайрын түүхийг уншигч та андахгүй мэдэх биз. Жүжигчин Энхтүвшинтэй Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинонд хамтдаа хос болон тоглоод хайр сэтгэлийн холбоо тогтоосон гэдэг.

Тэд харилцаагаа хурим болж хувирна хэмээн харж байсан ч хөл хүнд болсныг нь дуулаад л цааш үргэлжлээгүй гэх. Харин жүжигчин бүсгүй түүнийг хүлээхээ больж охиноо эрүүл саруул өсгөн торниулсаар өнөөдрийг хүрчээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд найруулагч Б.Тамиртай болзоонд явж хайрын романс үүсгэх болсон. Гэвч тэд харилцаагаа олонд ил болгоогүй юм.

А.Ганчимэг Ододтой бүжиглэе шоунд оролцож байгаа Д.Ганцэцэг эгчийнхээ бүжгийг хараад хуримаа хиймээр санагдчихлаа хэмээв. Түүнийг хүлээлгэн суугаа найруулагч Б.Тамир нэг юм бодож суугаа байлгүй дээ хэмээн фэнүүд нь шивэр авир гэлцэх нь тэр. Гэхдээ жүжигчин бүсгүй хэнтэй хуримаа хийхийг хүссэн юм бол доо. Удахгүй хайрын эзэн нь ил гарах биз.

error: Content is protected !!