Шvvгч О.Саранхүү хувийн ашгаа харж Г.Дөлгөөн-Аюушийг xaccaн yy

Сошиалд Ододтой бүжиглэе шоуны финалд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, бүжигчин Т.Нандин-Эрдэнэ нарыг үлдэх байсан хэмээн талцаад буй. Учир нь Г.Дөлгөөн-Аюуш нь сагсчин Т.Санчирыг бодвол ур чадвараар хэдэн хувиар илүү үзүүлбэр үзүүлдэг. Гэхдээ ганцхан шүүгч бүгдийг өөрийн үзэмжээрээ шийдчихлээ хэмээн шvvмжлэв.

Уг шvvмжлэлийг О.Саранхүү шvvгчийн цахим хуудас руу шоу нэвтрүүлгийн дараа хэдэн мянгаараа бичжээ. Гэвч уг коммент болгоныг өдгөө хэдийнээ устгасан байна. Тухайлбал, Хувийн амбицаараа хандаж бэрээ түрүүлүүлэх гэж замыг нь цэвэрлэн xvчтэйгээс нь эхэлж хасч байгаа юм уу? Хамгийн шударга бус шvvлт байлаа. Мөн зөвхөн өнөөдрөөр гэсэн шvvлт хийдэг шvvгч байдаг л юм байна.

Өмнө үзүүлбэрүүд гээд зүйлсээсээ хамаардаггүй зэргээр олон хүмүүсийн сэтгэлийн шүүмж өдгөө хэдийнээ сошиал хуудаснаас нь устжээ. Коммент устгаснаа блок хийж. Хүмүүсийн шvvмжийг xvлээж авахгvй гэж байгаа бололтой. Ингэх хүртэл чинь хүндэлдэг байсан шүү гэв.

О.Саранхүү шvvгч бүх оролцогчдоо тэр дундаа мэргэжлийн бүжигчидтэйгээ эрх тэгш хандмаар байна. Содоог дандаа л дарж байдаг гэх зэргээр үүнээс ч өмнө шvvмжийг түүн рүү үзэгчид илгээж байжээ. Харин энэ удаад олон хүний дургүйцлийг хүргэсэн учир О.Саранхүү шvvгчийг өөрийн бэрээ энэ шоунд түрүүлүүлэхээр замыг нь зассан гэдэг нь үнэний ортой юу? Эсхүл өөрийнхөө авъяасаар түрүүлэх байсан бэрдээ raй болов уу. Шоуны төгсгөл хүртэл харж л сууя.

Ододтой бүжиглэе шоуны эхний дугаараас л үзэгчдийн тэр дундаа залуусын анхааралын төвд орсон бүжигчин Халиун, Баттөр буюу Ангууч нар. Харин бүжигчин Б.Халиун нь О.Саранхүү шүүгчийн дүү О.Эрдэнэтэй гэр бүл.

Бусад оролцогчдоосоо Г.Дөлгөөн-Аюуш, Т.Нандин-Эрдэнэ хоёр Халиун, Баттөр нарын хүчтэй өрсөлдөгч байсан юм.

error: Content is protected !!