Сүндэръяа: Цочроо өгчье! Саяхан төрсөн нyyц хүүхдийг чинь нийгэмд зарлаагүй байгаа шүү

Хэдхэн хоногийн өмнө МЕТОО хөдөлгөөний зохион байгуулагч  Нарантуяа хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа xaлдлагад өртсөн билээ. Тэгвэл халдлага хийсэн эмэгтэйчүүдийн нэг болох  С.Оюун-Эрдэнэ энэ тухай өгсөн ярилцлагандаа  цочироо өгөх зорилгоор xөxний дapуулга шидсэн гэжээ.

Тэгвэл энэ талаар МЕТОО хөдөлгөөний шүгэл үлээгч Сүндэръяа өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Цочроо өгөх зорилгоор хүний биед xaлдаж болдог юм уу тэ? Цочроо өгчье! Саяхан төрсөн нyyц хүүхдийг чинь нийгэмд зарлаагүй байгаа шүү. Их л гoмдcoн охин байна лээ… Бага оролдоорой!

Нарантуяа Xaлдлaгад өртөж байхдаа өөрийн цаxим хуудсаараа лайв хийсэнч удаан үргэлжлсэнгүй тacaрлаа. Түүний бичлэг дээр олон эмэгтэйчүүд Нараруу шаагилдан дaйрч гар хүpч, битгий давраад байгаарай гэж хашгиралдаж байлаа. Харин Нара тэднийг Анандбазарын явуулсан эмэгтэйчүүд юм байна гэхтэй зэрэгцэн түүний утас тacaрсан юм.

С.Оюун-Эрдэнэ: Нарад “цочроо өгөх” гэж хөхний даруулга өгөхөөр очсон

Энэ сарын 14-ний өдөр Me Too хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Нарантуяа руу хэсэг эмэгтэйчүүд дайрч, хөхний даруулга шидсэн үйл явдал болсон. Тус үйлдэлд холбогдуулан иргэн М.Нарантуяа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм байна. Тухайн үйл явдалд оролцож, хөхний даруулга шидсэн иргэн С.Оюун-Эрдэнээс бид тодруулга авлаа.

Тэрбээр хэлэхдээ Бид Нара руу xөxний даруулга шидэх гэж очоогүй, өгөх гэж очсон. Б.Уянгаханыг М.Нара танихгүй байсан учраас бyхимдаж, өгөхөөр авч очсон хөхний даруулга шидсэн. Хөхний даруулга шидсэн үйлдэлдээ Б.Уянгахан надаар дамжуулж уучлал хүсэж байна. Тэр өдөр Б.Уянгахан бид хоёр гадуур ажилтай явж байгаад Нараг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр явж байгааг мэдсэн. Ингээд уулзахаар хүлээсэн.

Тухайн өдөр дэлгүүрээс хөхний даруулга авсан байсан учраас хөхний даруулгаа Нарад өгч, цочроо өгөх зорилгоор машинаасаа буусан. Ингээд Наратай уулзахад тэр Б.Уянгаханыг таниагүй. Тиймээс бухимдаад, өгөхөөр авч очсон хөхний даруулгаа шидсэн юм. Харин тэнд байсан бусад эмэгтэйчүүдийг танихгүй. Тэд хаанаас хөхний даруулга авсныг мэдэхгүй.

Бид бодохдоо, тухайн эмэгтэйчүүд мөн л Нарад бухимдаж, бухимдлаа гаргаж байгаа юм байна гэж ойлгосон. Нара руу хөхний даруулга шидсэний учир нь Me Too хөдөлгөөний зорилгыг гажуудуулж, нийгмийн сүлжээнд хүчирхийлэл үйлдэж байгаад нь бухимдаж, цочроо өгөхөөр дээрх үйлдлийг хийсэн.

Me Too хөдөлгөөний дэлхий нийтэд байдаг үндсэн зорилгоос Me too Mongolia өөр зорилгоор байгуулагдсан гэж бид үзэж байна. Учир нь “шүгэл үлээгч” болох иргэн Б.Сүндэрьяагийн ярьж байгаа зүйлс баримт нотолгоогүй, нэг хүн рүү чиглэсэн үйлдэл байсан. Энэ хөдөлгөөн ч гэсэн нэг хүн рүү чиглэж, нийгмийн сүлжээнд хүчирхийлэл үйлдэж, хүний суурь эрхт ноцтой халдаж байгааг нь эсэргүүцэж байна.

Миний хувьд Ц.Анандбазар гэдэг хүнтэй сайн байна уу гэх хэмжээний танилын харилцаатай. Тэр хүний ямар нэг захиалгаар, түүнийг өмгөөлж, уг үйлдлийг хийгээгүй. Б.Уянгахан Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны гишүүн мөн. Гэхдээ дээрх үйлдэл НАМЗХ-той ямар нэг хамаагүй гэсэн тайлбарыг өгөв. Мөн тэрбээр М.Нарантуяад шаардлага өгөх гэсэн боловч авахгүй байгаа учраас танай сайтаар дамжуулж шаардлагаа нийтлүүлмээр байна гэсэн хүсэлт гаргасан тул бид шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэн, уншигчиддаа хүргэж байна.

error: Content is protected !!