Дуучин залуусын сошиал муудалцал шоу байжээ

Одоогоос сар гаруйн өмнө сошиалд Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ олноо Ноён Бондгор нэрээрээ танигдсан Ц.Амарбаяр нар муудалцсан. Тэдний муудалцсан учгийг тайлах гэж үзсэн хүн болгон толгойгоо гашилгаж, юунаас болж ингэж буйг нь гайхаж хоцорсон.

Тэгвэл тэд Ноён, Бэрс хоёр гэх шоунд оролцохын тулд өмнө нь нийгэмд ийм сенсааци тарьжээ. NTV телвизээр Ноён Бондгор VS Ган -Эрдэнэ хоёрын гал гарсан ширүүн өрсөлдөөн хэдийнээ үзэгчдийн хүртээл болоод эхэлсэн.

Тус шоугаар тэд бүтээгдэхүүн борлуулдаг юм байна. Борлуулалтаapaa тэргүүлсэн нь мөнгөн шагнал авдаг аж. Тэд мөнгөн шагналаа аваад тэрнээсээ тодорхой хувийг нь дундын дансандаа хийх гэнэ.

Ингээд жилийн дараа тэрхүү цуглуулсан мөнгөө монголд хэрэгтэй бизнес хийх, хэрэгжүүлэх бизнесийн компанид хөрөнгө оруулалт болгож шууд өгөхөө мэдэгдсэн юм. Уг шоуны үеэрээ дуучин залуус басхүү эрүүл мэнддээ анхаарч жингээ хасах ажээ.

error: Content is protected !!