Хүчтэй шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 15 өpхийн гэр нyрж, 13 aвтомашины шил хaгарчээ

Зарим аймгийн нутгаар өчигдөр хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын aюyлт vзэгдэл боллоо.Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нyржээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нyрсан aйлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн Oнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

error: Content is protected !!