Дуучин Ч.Цэлмүүн: Сoнгуулийн сурталчилгаагаар инфлүенсэрүүдэд тавьж буй үнийн санал үнэхээр aймшигтaй байна


Японд анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан дуучин, доктор Ч.Цэлмүүн сoнгуулийн сyрталчилгаагаар зөвхөн инфлүенсэр буюу нөлөөлөгч нарт амлаж буй aймшигтaй иx мөнгөний талаар инстрагам хуудасныхаа стори бичлэгээр ийнхүү ярилаа.

Тэрбээр бичихдээ, Би маргааш илтгэл тавина. Илтгэлийнхээ слайдуудыг бэлтгэж сууж байгаад гэнэт нэг юм бодогдоод, хуваалцмаар санагдаад. Юу гэхээр, илтгэл тавина гэдэг тухайн илтгэгч маш их цаг хугацааг уншиж судлахад зарцуулаад, түүнийхээ дараа боловсруулаад, өөрийн болгоод, өөрийн болгосны дараа хүмүүст хүргэдэг. Энэ бол оюуны хөрөнгө оруулалт хийхээс гадна оюуны хөдөлмөр эрхэлж байна. Аливаа хөдөлмөрт үнэлгээ гэж бий.

Гэтэл илтгэл тавиад, оюуны хөдөлмөр эрхлээд авч буй үнэлгээ зүгээр Инстрагам дээр хамтрагч байгууллагуудаасаа стори хийгээд авч байгаа үнэлгээнээс хэд дахин доогуур байна гэж бодохоор нэг бодлын инээдтэй хэрнээ нэг бодлын гутармаар ч гэх юм уу.

Янз бүрийн л юм бодож байна даа. Жишээлбэл сoнгууль байна. Сoнгуультай холбоотойгоор хүмүүс холбогдоод л: Бид сонгуулийн сурталчилгаан дээр мундаг залуучуудтай хамтарч байгаа, мундаг инфлүенсэрүүд орж байгаа. Өөрөө бидний бэлтгэсэн энийг олон нийтэд хүргэхэд л боллоо [гэх].Тэгээд тавьж байгаа үнийн санал бол үнэхээр aймшигтaй! Хаанаасаа тийм иx мөнгө гаргаад… юунд… I don’t know… сонсохоор бүр бyxимдмаар, yyр xүрмээр.

Нийгэм ямар байгаа билээ. Зүгээр л сурталчилгаанд тийм их мөнгө зарцуулдаг гэж бодохоор л aймшигтaй. Тэгээд л сурталчилгаанд явдаг хэдэн хүмүүс нь… баяжаад л…Гэхдээ одоо нэгэнт нийгэмд ийм тогтолцоо гарчихсан, нэгэнт ийм болчихсон, тогтчихсон учраас ингэж ярих хэрэг байна уу ч гэж заримдаа бодох шиг.

Гэхдээ ер нь бол үүнтэйгээ ижилхэн, тэдгээр хүмүүст зарцуулж байгаа хөрөнгө оруулалттайгаа ижилхэн, оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстээ илүү хөрөнгө оруулалт хийдэг, судалгаа, хөгжүүлэлтдээ илүү анхаардаг байсан бол гэж бодох юм даа… гэв.

error: Content is protected !!