Жүжигчин Ариукагаар чимэх болсон залуу хаа ч цугтаа

Эмоци продакшны жүжигчин Ариука буюу Ариунцэцэг телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон нэгэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ганц бие ээжийн амьдралаар амьдарч багагүй зовсон хvчтэй эмэгтэй гэдэгтэй санал нийлэх биз ээ. Хуучин нөхөр нь Чинзориг хэмээх хип хоп хамтлагийн дуучин бөгөөд Ариукагийн нэр хүндийг хэсэг хугацаанд унагаагаад авсан.

Тоглоомонд толгойгоо мэдүүлж орон байрыг нь хүртэл үгүй хийсэн хэмээн ойр дотныхон нь бор шувуу хэсэг нисгэсэн. Тэгвэл өөрт тохирсон заяаны ханиа олсон бололтой.

Нэлээн хэдэн сар нууцалж байж хайртыгаа ил гаргасан. Олны нүднээс ихэд нууцхан явсан жүжигчин бүсгүйн амраг нь одоо хаа ч явсан цугтаа байх болжээ.

Түүнийг Мөнхөө гэдэг бөгөөд мото спортны хорхойтон. Инстаграм хуудастаа хэдэн машины зургаас өөр зүйлгүй тэрбээр жүжигчин бүсгүйн зургаар сүүлийн үед чимэх болж. Басхүү дагагчдынх нь тоо хүртэл нэмэгдээд авсан гэнэ шүү.

error: Content is protected !!