Дуучин Хаянаагийн 16 насандаа дурласан бүсгүй хэн бэ

Монголын залуусыг байлдан дагуулж явсан Номин талст хамтлагийн дуучин А.Хаянаа эхнэртэйгээ 25 жил ханилж байгаа юм. Хаянаа хаа явсан газраа эхнэрийнхээ гараас атгачихсан, хөтлөлцөн явах нь цөөнгүй.

Түүний гэр бүлийн хүнийг 1990-ээд оны эхээр од болж байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн отгон нь гэдгийг мэдэх хүн олон. Уучлаарай Зулаа, Өнчин тогоруу зэрэг дуунуудыг анх дуулж, тухайн үед хит болгож байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн том нь эдүгээ Монгол Улсын гавъяат жүжигчин У.Уранчимэг, хоёр дахь нь алдарт дуурийн урлагийн өлгий болох Итали оронд дуурийн дуулаачаар ажиллаж байгаа бол отгон Урнаа урлагийн зам мөрийг хөөгөөгүй ч дуучин А.Хаянхярваатай амь амьдралаа холбосон.

Дунд эгч У.Уранцэцэг нь Италд дуурийн дуучин, сүүлд Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны дууг дуулсанаар нь мэдэх биз ээ. Хаянаагийн эхнэрийг Уруулын будаг хамтлагийн Дээгийн танилцуулсан гэдэг. Тэд 16 нас ч хүрээгүй байхдаа гэр бүл болсон гэдэг.

Урлагийн салбарын сайхан хосуудын нэг дуучин Хаянаа гэр бүлээрээ аялах дуртай.

Яг л 18 -тууд шиг хаа ч явсан хөтлөлцөн алхдаг хосууд хос бөгжиндөө өөрсдийнхөө нэрийг сийлүүлжээ.

Хос бөгж үүрдийн хайрыг илтгэдэг бол,өөрсдийн нэрсээ шивүүлсэн хайрын бөгж нь үүрд тэдний хайрыг халуун байлгах биз ээ.

Энэ удаа бид тэдний сайхан зургуудаас хүргэж байна.

error: Content is protected !!