Жүжигчин Ж.Алтаншагай Гала хамтлагийн Анугийн бие хамгаалагчаар ажилладаг байжээ


Нэг хэсэг өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан Гала хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн. 2004 онд анх байгуулагдаж байсан тус хамтлаг 2007 оноос тус тус уран бүтээлээ туурвих болсон билээ.

Тухайн цаг үедээ хамгийн шинэлэг өнгө төрхтэй байсан энэ хамтлагийн талаар олон сонирхолтой түүх бий.

Жишээ дурьдвал хамтлагийн арын бүжигчин 50 залуус байсан бөгөөд эдгээр бүжигчид дунд урлагийн одоогийн уран бүтээлчид хэд хэд байгаа аж.

Жишээ нь Фантастик продакшны зарим жүжигчид буюу тухайн цаг үеийн Boomtown хамтлагийн залуус

Түүнчлэн Х ТҮЦ хамтлагийн гишүүн жүжигчин Зоригоо зэрэг залуус байжээ.

Үүнээс гадна Фантастик продакшний жүжигчин Ж.Алтаншагай Ч.Уранхолбоо буюу Анугийн бие хамгаалагчаар ажиллаж байсан тухай тэрбээр саяхан оролцсон нэгэн сошиал контентийн үеэр дурсамжаа хуваалцжээ

error: Content is protected !!