Дуучин Б.Хулан охиноороо гангарч явна

Universe Best Songs 2009 наадмын шилдэг оролцогч Б.Хулан эвлэгхэн хоолойгоороо олны хайрыг ихэд татсан нэгэн. Тус тэмцээнээс хойш олны танил хэд хэдэн уран бүтээлчтэй хамтран дуулаад авсан тэрээр өөрийн дуу болон ковер дуунуудыг ч мөн хийгээд авсан.

Дунд сургуулиа дүүргээд Америкийн Нэгдсэн Улсын Art institute of Hollywood-д кино урлагийн мэргэжлээр суралцаж төгсөөд эх орондоо ирж багшилсан. Өдгөө гэр бүлтэй болж, охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.

Тэрбээр заяаны ханиараа долоон жил үерхсэн залуугаа сонгожээ. Түүний нөхрийг Сосорбарам гэдэг. Хосууд мэргэжил нэгтэй.

Түүний нөхөр эхнэр, охиндоо ихээхэн халамж анхаарал тавьдаг гэнэ лээ. Хосууд өдгөө Америкт ажиллаж, амьдарч буй.

Миний охин ээждээ ирснээс хойш ээжийнх нь ертөнц тэр чигтээ өөрчлөгджээ. Өдөр бүр охиноо харж, охиныгоо хайрлаж халамжлан, өсөж торнихыг нь харах үнэхээр сайхан. Чи миний нэг хэсэг, миний оч гэгээ. Ээж нь охиныгоо бүхнээс хамгаална хэмээсээр охиноороо дууч бүсгүй гангарч явна.

error: Content is protected !!