Нара шинэ өлгий аянаа анхдагчдын нутгаас эхлүүлэв


Дуучин Нара буюу их хурлын сонгуульд хоёр удаа өрсөлдөж авдаг шороодсон М.Нарантуяаг өдгөө танигүй хүн байхгүй. Тэрбээр нийгмийн идэвхтэн нэгэн. Шинэ өлгий Аяныг өөрийн цахим хуудастаа эхлүүлсэн билээ. Тэгвэл Нара энэхүү аянаа анхдагчдын өлгий нутаг Булган аймгаас эхлүүллээ.

Олон түмний халуун сэтгэлээр боссон хандиваар 21н аймгийн Нэгдсэн Эмнэлэгүүдэд 50ш зузаан гадар өлгий, 50ш муслин дотор өлгий тус тус Эх-Барих Клиникийн тасгийн эрхлэгчид хүлээлгэн өглөө.Аймаг орон нутагт өгөх өлгийгөө үндэсний үлйдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-н үйлдвэр захиалан хийлгэсэн бөгөөд муслин дотор өлгийг тус үйлдвэрийн хамт олноос бэлэглэж байгаа юм.

Булган Аймгийн Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникт өдөрт дунджаар 6н хүүхэд төрдөг гэнэ. Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн тасгийн эрхлэгч Нямдаваа, Нярайн эмч Оюунгэрэл, менежер Энхтуяа нар хүлээн авахдаа ариутгалд оруулаад хэрэглээнд гаргая гэж их талархалтай хүлээж авлаа.

Энэхүү аяныг дэмжиж халуун сэтгэлээ илгээсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье.Жич: Нийслэл Улаанбаатар хотын 4н том төрөх эмнэлэгт 5/28ны Баасан гаригт өлгийгөө хүлээлгэж өгнө гэлээ.

error: Content is protected !!