Д.Энхбатад амжилт хүсэж эхнэр нь vнcэв

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нар үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд С.Эрдэнэ АН-аас, У.Хүрэлсүх МАН-аас, Д.Энхбат Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшиж байгаа юм.

У.Хүрэлсүх эхнэр, охидоороо гангарч Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Харин Д.Энхбатад амжил хүсэж эхнэр нь үнслээ.

Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ.Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна. Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно.Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна.

Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ хэмээн Д.Энхбат сэтгэгдлээ хуваалцсан юм. Дашрамд дуулгахад найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн 6 жил төр барих юм.

error: Content is protected !!