Т.Ганболдын 12 настай охин бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхээр 28 сая төгрөг хандивлажээ

Б.Болдсайхан эмч зүрх мартахгүй төслийн хүрээнд олон бяцхан үрсийн амийг аварч байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 161 хүүхдэд зүрхний хагалгаа хийжээ.

Зүрх мартахгүй төсөлд олон иргэд хандив өргөж буй. Тэгвэл энэ удаад олноо Тордайн Ганболд хэмээн танигдсан эрхэм дөрвөн хүүхдийн хагалгааний зардлыг өгсөн байна.

Т.Ганболд, Алтай Таван Богд хүртэл хүрч хүүхдийн амь авардаг агуу хүнтэй уулзлаа. 12настай охин маань бусдад тустай, өгөөмөр болоосой гээд гурван дүүгийн төлөөлүүлээд 4 хүүхдийн амь аврах мэс заслын зардалаар хандив өргөлөө. Юм нэгээр дуусахгүй. Амьдрал, боломж дутмаг 161 хүүхдэд зүрхний мэс засал хийсэн Болдсайхан эмч 1000 хүргэчих байх гэнэ лээ. Та урт наслаарай гэлээ.

error: Content is protected !!