Дуучин Aну буюу Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын даргаар ажиллана

Удахгүй болох эх үрсийн баярыг угтан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ШӨХТГ даргын оронд нэг өдөр  ажиллахаар болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр бичихдээ:

Ч.Уранхолбоо буюу дуучин Ану маань хэрвээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -ын дарга байсан бол Хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн хандах байсан бол…
Хэрвээсээд байх юм байхгүй Уранхолбоо маань 2021.05.31-ны өдөр ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад хэрхэн ямар шийдвэр гаргаж ажиллахыг хамтдаа харая. Тэр өдөр би туслахаар нь ажиллана.

УИХ гишүүн Балжиннямын Баярсайхан Хүүхэд хэрэглэгч-ийн асуудлыг хамгийн их хөнддөг. Цуг байлгахыг хүссэн боловч сонгогдсон тойрог Улиастай хот, Завхан Аймаг -таа ажиллаж байгаа юм байна гэжээ.

Энэ талаар мөн дуучин Ану өөрийн цахим хуудсанд бичихдээ,

ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол улсад тулгамдсан 76 асуудал-ын Хүүхэд хэрэглэгч асуудал дээр байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ-ийн хамт ярилцлага хийлээ.Мөн Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч учраас тэдний эрх ашиг зөрчигдөж байгаа юу, хүнсний аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэдэг асуудал дээр хяналт шалгалт тавихаар, 05 дугаар сарын 31-ний өдөр Б.Бат-Эрдэнэ даргийн ажил үүргийн нэг өдөр орлон ажиллахаар боллоо. Ээжүүд та нар маань хамт байгаарай гэжээ.

error: Content is protected !!