Жүжигчин А.Цэгмэд Гавьяат жүжигчин цoл хүртэхээр болжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон медаль гардуулах /2021*05-26/ маргаашийн үйл ажиллагааны үеэр ахмад жүжигчин, СТА, А.Цэгмэд Мoнгол Улcын Гавьяат жүжигчин цoл хүртэхээр болжээ.

Түүний хувьд бүтээсэн дүр хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд мөнхрөн үлдсэн билээ.

Жүжигчин А. Цэгмэд Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд, Ану хатан, Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Хунгийн сүүлчийн дуу зэрэг сүүлийн үеийн кинонууд,  Хүүхэд, залуучуудын театрын Манай сургуулийнхан, Хулчаахай, Навсай Дамба, Хайр  гэхчилэн олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц содон орон зайгаа бүтээсэн жүжигчин юм.

Ахмад уран бүтээлчийн хөдөлмөрийн үнэлж түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгохыг уриалсан уриалга өнгөрсөн хоёрдугаар сард цахим орчинд хүч түрж байсан ч тухайн үед түүнд энэхүү цолыг олгоогүйд олон хүн сэтгэл дундуур үлдэж байлаа. Тухайн цаг үед түүнд цол олгохын уриалан энэ давалгаанд олон арван уран бүтээлчид нэгдэн ийн бичиж байв.

Тэд бичихдээ, Гавьяатыг нь өгөөч ээ!Биднийг хүүхэд байхад л А. Цэгмэд гэдэг хүн Хүүхэд Залуучуудын театрт эрэгтэй хүүхэд болж их тоглодог жүжигчин эгч байлаа.Одоо ч байнга л кинонд тоглож байдгийг бодохоор бараг л 50 гаруй жил болсон байх.

Хамгийн сүүлд тоглосон Нийслэл Хүүхэн кинонд хамт тоглож байгаа хамтрагчид нь Гавьяат жүжигчид байх юм. Гэтэл Цэгмэд жүжигчин нөгөө хэдээсээ ч залуу, толигор, цоглог, хөнгөн шингэн хэвээрээ!

Манай Төр Засаг хошин шогийн ихэнх жүжигчдэд Гавьяат цол олгоод байдаг харин хийсэн бүтээсэн юмтай энэ хүн өнөөдөр ч СТА л байсаар. Одоо ч ихэнх залуу жүжигчид, дуучид бүгд СТА! Гавьяатыг нь өгөх цаг нь болсон бус харин хэт оройтуулж байгааг бодмоор юм.

Соёлын Яам, кино, урлаг, соёлын холбоодууд нь…. Дэмжээсэй. Жирийн үзэгчид нь ч дэмжиж байна!!! хэмээн олон үзэгчид бичиж байсан билээ.

Олон түмний хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин тэрбээр ийнхүү төрдөө үнэлүүлж олон түмний хүссэн цол тэмдэгийн эзэн болохоор болжээ.

error: Content is protected !!