Жүжигчин Одноо мөн үү

Эршүүд дүрээрээ олны танил болсон жүжигчин Одноогийн фэнүүд түүнийг андахгүй танина. Саяхан тэрбээр жүжгийн урлагийн их мастер багшаасаа жавтий хүртсэн удаатай.

Л.Чаминчулуун багш нь түүнийг хүнд хэрэгтэй л юм хий. Хэнд ч хэрэггүй юм бүү хий хэмээн бичлэг оруулсанд нь зэмлэл хүртээсэн. Арга ч үгүй биз.

Одноо бол театрын жүжигчин. Басхүү шалдар булдар дүрд хувираад байх шаардлагагүй авьяаслаг нэгэн. Тиймдээ л багш нь зэмлэл хүртээсэн биз.

СУИС-ийн босгыг алхан орно гэж багаасаа бодож яваагүй гэдэг. Одноог аав нь л жүжигчин болгохыг хүсдэг байжээ. Ингээд аавынхаа хүслийг биелүүлэхээр МУГЖ С.Сарантуяа болон өөрийн үеэлээрээ бэлдүүлж шалгалтаа өгсөн гэдэг.

Оюутан ахуйдаа ийм охин байжээ. Аз жаргалын шок кинонд тоглосон Одноо мөн үү хэмээн фэнүүд нь дуу алдав. Тэрбээр 37-р Точка кинонд тоглох үедээ нэлээд жин нэмсэн байсан бөгөөд 70 килограмм байсан гэнэ шүү.

error: Content is protected !!