Жүжигчин Д.Ганцэцэгт Гавьяат жүжигчин цол олгохоор болжээ

Жүжигчин Д.Ганцэцэгт Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Шагналыг маргааш Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах юм байна.

Д.Ганцэцэг нь одоогоос 18 жилийн өмнө Жинжиймаа кинонд Хонгорзулын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Тэрбээр А.Ганчимэгтэй хамтран Аримун продакшныг байгуулж, Халуун зүрх УСК-ны найруулагч ажилласан бөгөөд тус кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм.

error: Content is protected !!