Маск-ын жүжигчид Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ

Урлагийнхан төрдөө үнсүүлсэн өдрүүд үргэлжилж байна. Маск продакшны жүжигчин Ц.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг нар төрийн дээд одон Алтан гадасаар энгэрээ мялаажээ.

Ц.Дэлгэрсайханы хувьд, хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг. Жүжигчин Дэлгэрсайхан Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд Партизаны сангийн аж ахуйд 10 жилийн сургуулиа төгссөн. Одоогоос 18 жилийн өмнө КУДС төгсөж жүжигчин болсон билээ.

Хамтлагийнхаа хамгийн царайлаг, үзэсгэлэнт А.Гэрэлцэцэг. 247 кинонд гол дүрийг бүтээж өөрийн авьяасаа олонд илүүтэй танилууд авсан гэхэд болно. Тэрбээр өдгөө ээж болоод тун чиг завгүй гэртээ суугаа.

error: Content is protected !!