Жүжигчин Б.Хуланг охин ба мэргэжлийнхэн ингэж өөрчилжээ /фото/


14 настайдаа Монголын анхны фото мисс болж, Х Түц продакшны жүжигчнээр ажиллаж байсан Б.Хулан ойрд уран бүтээлд тоглоогүй. Сүүлийн үед сошиал хэрэглэгч болсон тэрбээр өөрийн өөрчлөгдсөн төрхөө сонирхуулав.

Түүнийг мэргэжлийн нүүр артист, үсчин ийм төрхөнд хувиргажээ. Харин охин нь жүжигчин бүсгүйг дараах хувиргалд оруулсан байна.

Багаасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэдэг. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн. 1997 онд анх эгчтэйгээ Үнсгэлжин-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Б.Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарсан байдаг. Түүний эгчийг стилист Аня гэдгээр нь олон хүн танина.

Тэрбээр Ийм нэгэн дурлал кино, Хориотой жүжиг-ээрээ олны танил болж урлагийн тогоонд царайлаг, сайхан гэх тодотгол хүртэх бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн. Хамгийн сүүлд Сараана кинонд тоглосон юм. Фэнүүд нь кино урлагтаа эргэн ирэхийг нь хүлээсээр суугаа гэнэ лээ.

error: Content is protected !!