С.Амараа: Ийм хүний хүү болон мэндэлсэндээ маш их баярлаж, бахархаж явдаг

Мүнгол Улёын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон медаль хүртээсэн билээ. 

Энэ үеэр бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.

Тэрбээр сэтгэгдэлээ илэрхийлэхдээ, Эрхэм монголчуудаа та бүхэндээ дэлхийн нүүдэлчин ард түмний түүхийг дархлан дээдэлж чадлаа. Хөдөлмөр гэдэг гайхамшигтай авъяасыг үнэлж энэ цолыг өглөө. Тиймээс монголчууд та бүхэн хөдөлмөрлөж, амжилт гаргаарай. 

Түүний бага хүү Хатариш гэх дууны нэрээрээ олноо танигдсан бага хүү Амараа аавынхаа талаар ярихдаа: Төрийн соёрхол, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар аав минь өнөөдөр ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.

Монголын ардын урлагийг дэлхийн түвшинд гаргасан тайзны бүжгийг Монголын анхны бүжигэн жүжиг болтол хөгжүүлж төрийн их наадмыг хамгийн олон удаа найруулж, Их цагаан 9-н хөлт тугийг анх Төв Цэнгэлдэхэд оруулж Наадмын нээлт хийж байлаа.Зөвхөн бүжигэн урлаг гэхгүй ардын тодотголтой дуу, бүхий л салбарыг одоогийн түвшинд хүртэл хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн билээ.

Ийм хүний хүү болон мэндэлсэндээ маш их баярлаж, бахархаж явдаг.Хайрт аавдаа баяр хүргэе. Монголын урлагийн үе үеийн Хөдөлмөрийн Баатрууд болон бүх угсаатан түмэндээ баяр хүргэе хэмээн сэтгэгдэлээ илэрхийлжээ.

error: Content is protected !!