Р.Эмүжин: Энхбатыг дэмжсэн нь элит, дэмжээгүй нь худалдагдсан орк


Хөөе надад martens-ийн гутал байхгүй, тэгээд ч би гутал сонгохгүй за…Ерөнхийлөгч бол улс орон, ард түмний эв нэгдлийг хангагч, бэлгэ тэмдэг байх ёстой. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд бичээстэй байгаа. Энэ Д.Энхбат гэдэг хүний чинь ард ямар хүмүүс ажиллаад байгааг энүүхнээс харчихаж болно. Улсаа хувааж тоглохгvй шүү, Элбэгдоржийн зөвлөх өө гээд шууд хэлчихье. 2008 оны долдугаар сарын 1-ний vймээнд Энхбат, Эби хоёр хөтлөлцөөд явж байсан. Сүүлд Ерөнхийлөгч болсных нь дараа Элбэгдоржийн мэдээллийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажилласан. Мэдээллийн асар сайн сошиал cvлжээ vvcгэж, хэрхэн хөгжvvлснийг чинь харлаа.

Энүүхэндээ гэхэд Чоймаа багштай бүү зүйрлэ, Чоймаа багшид улс төрийн гэнэтийн ашиг сонирхол байгаагүй юм шүү. Гэтэл Д.Энхбат гуай сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байхад ард түмнээ хэд хуваачихлаа.Энхбатыг дэмжсэн нь элит, дэмжээгүй нь худалдагдсан орк

Монгол үндэсний хувцастай хүн хоцрогдсон хөдөөнийх, европ хувцастай нь боловсролтой сэхээтэн.Эхнэр нь Dr martens-ийн гуталтай бол күүлээ барьж чадахгүй орчин үеийн гэр бүл, монгол хандлагатай бол бүдүүлэг поп.

Эрдэнийг дэмжсэн хүн хэн ч биш, Энхбатыг дэмжсэн нь мэдлэг боловсролтой. Монгол чадна уриатай нь эх оронч, бусад нь урвагч. Монгол ялна бас ийм арга барил анхлан нутагшуулсныг санаарай…за ингээд жагсаагаад байх юм уу, яах юм? Ингэж болохгүй ээ.

Энэ арга барил чинь худлаа байна. Улсаа талцуулан хувааж, ард түмнээ хувцас хунар, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаад хол явахгүй. Нүүр хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө рефорт хийгээрэй гээд чатаар чарлаад, саваад байна гэхээр ямар том сошиал арми ард нь ажиллаж байна аа. Надад тэр martens-ийн гутал чинь байхгүй. Тэгээд ч би гутал сонгохгүй, талцал хуваагдал сонгохгүй за. Энхбатыг дэмжээгүй гээд хоцрогдсон бүдүүлэг орк болдог юм бол болъё. Тэглээ гээд цаазаар авах гээд байгаа юм уу, хорионд суулгах уу, хол цөлөх үү?

Нэртэйгээр нь миний зургийг тавьж байгаад толгойг нь олоод ир гээд үнэлчихгүй яасан юм? Итгэл үнэмшил дээрээ хаа очиж инээж байгаад зогсоно шүү. Энэ мэтийн арга барил чинь өөрөө арай л биш байна. Шинэ хүн, шинэ хандлага, шинэ цагийг хүсэн хүлээсэн Монголын залуусын итгэл сэтгэл дээр төрөөс үхэн зууралдсан, хууль бус лицензээ хураалгаад өш зангидсан хуучин олигархуудын үхширч хоцрогдсон арга барилаар ийм явцгүй тоглолт хийх хэрэггүй хэмээн Р.Эмүжин өгүүлэв.

error: Content is protected !!