Хөтлөгч Одгэрэлийн аз жаргалтай гэр бүл

UBS телевизийн хөтлөгч, сэтгүүлч, продюссер гэдгээр нь бидний сайн мэдэх авьяаслаг яруу найрагч, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг П.Одгэрэл нэг хэсэг нам гүм байснаа саяхнаас 25-р суваг телевизийн Урт цагааны гудамж нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж телевизийн дэлгэцнээ эргэн ирж крашуудаа баярлуулсан билээ.

Хувийн амьдралдаа цаг зав гарган телевизээс нэг хэсэг холдсон сэтгүүлч бүсгүйн ухаалаг бас цэгцтэй яриа үзэгчдэд үгүйлэгдэж байсан гэдэгтэй маргах хүн үгүй байх.

Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш Монголын хамгийн баян сэтгүүлч гэх давхар гуншин хэсэгтээ зүүгээд амжсан П.Одгэрэл хамтын амьдралд хөл тавьсан.

UBS телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа түүнийг Universe best of songs наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг хүмүүс тун ч олон.

Хувийн амьдралаа хэдийнэ төвхнүүлж, гэр бүлтэй болсноо олноос нууцалж явсан хөтлөгч бүсгүй сүүлийн жилүүдэд энэ асуудлаа ил гаргаж эхэлсэн.

Хөл хүндтэй үеийн нандин зургаа найз нөхөддөө сонирхуулж байсан хөтлөгч П.Одгэрэл өнөөдөр царайлаг нөхөр болон хүүхдүүдийнхээ зургаар гангарч амжив.

Хоёр ч хүүхдийн Ээж болсон гэхэд урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй хөтлөгч бүсгүйн хайр халамжинд бөмбөрч, удам залгах нуган үрээ тэвэрсэн энэ царайлаг залууд атаархах хүн цөөнгүй байгаа биз. Юутай ч гучин насны босго шүргэсэн хойноо үе тэнгийн, аятайхан залууг өөрийн болгоод амжсан хөтлөгч П.Одгэрэлийн амьдрал аз жаргал, хайраар дүүрэн байгаагаа дээрээс нь нөхрийнхөө хамгийн мэдрэмжтэй гэдгийг олон нийтэд зарлаад амжлаа.

error: Content is protected !!