Э.Ананд хүү дахин цyсны хopт хaвдартай болох нь батлагджээ

Хүнд хэлбэрийн нyруу нyгасны хоpт  хaвдрын улмаас  шaналж байсан Э.Ананд хүү сайхан сэтгэлт элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар БНCУ-д эмчлүүлэхээр явсан.

Түүний тусгаарлалтын 14 хоног өчигдөр дуусч Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтэн эхний шинжилгээнүүдээ өгсөн талаар ээж нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Гэвч хaрамсалтай мэдээлэл бидэнд ирлээ. Цyсны дэлгэрэнгүй шинжилгээгээр Э.Ананд хүү нуруу нугасны хaвдраас гадна цуcны хорт хaвдартай болох нь батлагдсан байна. 

Тиймээс Э.Ананд хүү сайхан сэтгэлт монголчуудаасаа дахин нэг тусламжийн гараа сунгахыг хүсжээ.  Одоогоор Э.Ананд хүү Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхлэх юм байна. 

error: Content is protected !!