Ц.Ганзориг: Долоодугаар сарын эхээр энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс орон даяар дахин хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр Засгийн газар, УОК-оос хөл хорихгүйгээр зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын давтан тунг дуусгаад долоодугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

error: Content is protected !!