С.Болд-Эрдэнэ: Цаашдаа ихийг хийх их урмыг хайрлалаа, үзэгч түмэндээ баярлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчид болох Сугарын Болд-Эрдэнэ, Батсүхийн Нармандах нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа. Шинэхэн гавьяат С.Болд-Эрдэнэ Төр засаг миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндэттэй цолоор шагнасанд туйлаас баяртай байна.

Төрүүлж өсгөсөн аав, ээж болон гэр бүл, үр хүүхдүүддээ баярлалаа. Би улсын драмын театрт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ жил театрын маань 90 жилийн ой тохиож байгаа. Үзэгч түмэндээ талархаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлье. Бүх хүмүүстээ баярлалаа.

Өмнө нь мэддэггүй байж энэхүү шагналыг аваад цаашдаа ихийг хийж бүтээх сэтгэгдэл, хүчийг өгдөг юм байна гэдгийг мэдэрлээ. Маш их баярлалаа хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

error: Content is protected !!