Топ Пүүжээгийн хөдөө стиль олны нүдийг хужирлав

Алдарт эхийн одон энгэртээ гялалзуулсан топ Пүүжээ хөл хорио тавигдангуут хөдөө нутгийг зорьжээ. Дөрвөн хүүхдээ агаар салхинд гаргаж, зуны мэдрэхээр эхний аялалаа эхлүүлж буй энэ гэнэ.

Түүний хөдөө аялахдаа хөлөглөсөн машин нь олны нүдийг хужирлав. Тэрбээр уурхайн эзэнтэй суусан гэсэн дээ үнэтэй машинаар тухтай аяладаг байх нь гэх хүүхнүүдийн атаархалыг төрүүлээд авсан бололтой.

Булган аймгийг зорьсон түүний хөдөө стиль. Үргэлж л нүүрний будагтай, сайхан хувцаслалтай түүнийг хардаг.

Загварын сайхан бүсгүйчүүдээс хамгийн олон хүүхэд төрүүлж, гоолигоороо тэргүүнд явдаг Пүүжээд фэнүүд нь ам сайтай байдаг билээ. Тэрбээр сүүлд тоглосон дүрдээ өөрийнхөө жүжиглэх авьяасыг илүү тод харуулж өгсөн.

error: Content is protected !!