Жүжигчин Б.Отгонтуяа АЛДАРТ эхийн одонгоо гардан авчээ

Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Отгонтуяа мэргэжлээ сольж хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон. Mongol HD телевизээс бэлтгэн хүргэдэг DNA нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан жүжигчин Б.Отгонтуяа өнгөрсөн онд дөрөв дэх үрээ өлгийдөн авч байсан билээ.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2021.05.29/ Ерөнхийлөгч Х.Баттулгаас АЛДАРТ эхийн одонгоо гардан авчээ.

Жүжигчин бүсгүй ийнхүү Алдарт эх буюу Эхийн алдар одонгийн эзэн болж байна. Түүний нөхрийг Б.Гансэлэм гэдэг.

Дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн хайртай гэргийдээ хандан тэрбээр Тээнэ төгсгөлд төрүүлнэ дараа нь өсгөнө гээд эмэгтэй хүнд ачаа мундахгүй л.

Нөгөө талаас нь багана болох гэж эрчүүд бид ч хичээх юм. Гэрэлт хорвоод дөрөв дэх амийг биелүүлсэн сайхан өдөр байна. Баярлалаа багадах ч гэсэн баярлалаа Хайрт минь хэмээн отгон хүүхдээ өлгийдөн авсныхаа дараа баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

error: Content is protected !!