Лоолойгийн найз Ариyнгуа сошиал инфлюнсер болжээ

Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуаг таних биз ээ.

Өхөөрдөм хөөрхөн төрх, бумбагар хацраараа хүмүүсийн хайрыг татсан тэрбээр түүнээс хойш хүн болгоны мэдэх Адтай жаалууд цувралд тоглосон. Түүнийг олон нийт жүжигчин болох нь гэж харж байсан ч Б.Ариунгуа цагдаагийн албанд хүчин зүтгэх болсон юм.

ДХИС-ийн үндсэн ангийг Цагдаа – Хууль сахиулагч, Эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Харин өдгөө Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ажилладаг.

Одоогоос нэг жилийн өмнө ээж болсон. Заяаны ханиараа мэргэжил нэгт залууг сонгосон аж. Олны нүдэнд тэр бүр ил гаргахаа больсон Б.Ариунгуа сүүлийн үед сошиалд зохион байгуулагдсан 5 сая төгрөгийн шагналтай нэгэн гоо сайхны брэндийн нүүр царай болох уралдаанд оролцож тэрбээр тус брэндийн шинэ инфлюнсер болжээ.

Ийнхүү Лоолойгийн найзуудаар од болсон Б.Ариунгуаг сошиал инфлюнсер гэх шинэ цолтой болжээ.

error: Content is protected !!