Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболор өнөөдөр байрандаа орно

Eсөн дүүгээ ганцаараа өсгөхөөр цөxрөлтгүй тэмцэх Б.Ариунболор охин түүний дүү нарт Ангууч буюу Б.Баттөр, О.Мөнхжин нар хамтран хандивын аян зарлаж, гурван өрөө байртай болгохоор зорьсон билээ. 

Тэгвэл  өнөөдөр/2021.05.31/ 14:00 цагаас УБ группээс Б.Ариунболорт байрны түлхүүр гардуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах юм байна.

Энэхүү хандивын аянд гадаадад буй монголчууд нэгдэж, Б.Ариунболор 30 орчим сая төгрөг, Сүү ХХК-аас хүүхэд бүрт 500 ширхэг хувьцааг тус тус өгөхөөр болсон билээ.

error: Content is protected !!