Ододтой бүжиглэе шоунд Жерри түрүүлэх үү

Үзэгчдээс сэргэлэн, хөөрхөн гэх үнэлгээг авдаг жүжигчин Жерри буюу Бадамжавыг хэдийнээ таньдаг болсон. Түүнийг шүүгч нар нь хүртэл эгдүүтэй, хөөрхөн, бүжгийн эвсэлтэй хэмээн магтаж буй.

Тэгвэл Ододтой бүжиглэе шоуны хагас финалд тэд хоёр бүжгээрээ нийт 80 оноо буюу хамгийн өндөр оноог авч чадсан билээ. Тэднийг тус шоуны ялагч болно гэх шуум сошиалд тархав.

Т.Бадамжав багаасаа бүжиглэх дуртай, бүжгийн урлагт хайртай хүүхэд байжээ. Бүжгийн урлагаар хичээллэж гурван ч удаагийн улсын аварга болж явсан түүх түүнд бий. Гэхдээ түүнийг бүжгээр явахад нь аав, ээж нь дуртай байгаагүй гэнэ. Гэрийнхээ бүхий л зүйлсийг төгс төгөлдөр хийчихээд чимээгүйхэн бүжгийн дугуйландаа явдаг байсан аж.

Ододтой бүжилэе шоунд түүний хүчтэй өрсөлдөгч нь Б.Халиун, Ангууч нар. Гэхдээ тус шоуны ерөнхий шүүгч О.Саранхүү Б.Халиуны хадам эгч. Тиймдээ ч түүний замыг засаж Дөлгөөн-Аюушийг хассан гэх томоохон шүүмжлэлд өртсөн.

Б.Халиуны хамтрагч Ангууч нь сайн бүжиглэж байгаа ч партнёрынхаа бэр эгч нь шүүгч учраас түрүүлэх боломжгүй хэмээн үзэх хэсэг ч гараад ирлээ. Тиймээс үзэгчдээс чамгүй үнэлгээ авч басхүү шүүгчдийг багагүй гайхашруулдаг Жерри, Алтанхөлөг нар түрүүлэх боломжтой гэж харж байгаа юм.

error: Content is protected !!