Дуучин Э.Чулуунчимэгийн шинэ дуу шуугиан тарив /бичлэг/


Өмнө нь би Найз минь гээд эмэгтэй найзуудын үерхэлийн хөнгөн, гэгээлэг дууг дуулж байсан. Тэгвэл одоо арай өөр найзын тухай шинэ дуу бүтээлээ.

Найз минь тэр л хэвээрээ…гэх дуугаа лайв хийж олонд хүргэсэн нь шуугиан тарьж байна. Учир нь түүний уг дууг эkc найз буюу Х.Мөнгөнцэцэгт зориулсан уу гэлцэх нь тэр.

Шинэ дууны шүлгийг нь Шинээ гэх сэтгүүлч бүсгүй тэрлэж өгчээ. Сэтгэлийн учгийг хөндсөн сайхан уран бүтээл болсон хэмээн Э.Чулуунчимэг өгүүлэв.

Тэгвэл шүлгийг тэрлэсэн Шинээ найзууд хоорондоо муудалдчихаад тэр чигээрээ алга болохгүй байхыг өгүүлсэн хэмээн онцоллоо. Дуучин Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар нь сайн найзууд байсан гэдэг.

Харин өдгөө Э.Чулуунчимэгийн эkc нөхөр Б.Болдтой гэр бүл болж хэдийнээ гурван хүүхдийн аав, ээжүүд болцгоосон. Тэдний энэхүү учиртай гурван толгой шиг амдралыг олон түмэн ойлгодоггүй хэвээрээ.

error: Content is protected !!