Дуучин Ану ШӨХТГ-ын даргаар нэг өдөр ажиллав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэг өдөр ажиллалаа.

Дуучин Ану тавдугаар сарын 31-ний өдөр тус газрын даргын ажлыг бүтэн өдөр хийсэн бөгөөд хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн анхаарч ажиллаж, ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцсан юм. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрөө дуучин Анугийн туслахаар ажиллажээ.

Энэ талаар Ану өөрийн цахим хуудсандаа, Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар-ын даргын үүргийг нэг өдөр орлон гүйцэтгэлээ.

Ихэнхдээ иргэд бид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хүнд суртал ихтэй гэж харж дүгнэдэг бол яг дотор нь ороод ажиллахад үнэхээр төсөөлснөөс өөр байлаа. Ямар ажил хэрэгч, хичээнгүй, боловсролтой,завгүй ажилдаг хамт олон бэ гэдгийг мэдэрч, бахдан суулаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Мөн өнөөдөр миний бие ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалттай танилцснаас гадна Хүүхэд эрхэм хэрэглэгч аяны хүрээнд хүүхдийг аюулгүй тээвэрлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, стандарт горимд нийцүүлж ажиллаж буй эсэх, хүүхэд хамгаалах төвүүдийн хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх зэрэг хүүхэд болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд миний бие өөрийн хийж чадах үйл хэрэг бүхэнд идэвхийлэн оролцож, дэмжин ажиллахаа мэдэгдэж байна. Нэг өдрийн хугацаанд олон зүйлийг мэдэх, өөрийн чадлаараа туслах боломж олгосон ШӨХТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье

error: Content is protected !!