Дуучин Б.Халиуны том хүү ээжээсээ өндөр болжээ

Гэр бүлийн хос дуучид Анхаа, Халиун нарыг танихгүй хүн бараг үгүй. Тэд хамтын амьдралаа цогцлоохын тулд чамгүй том давааг туулсан гэдэг.

Хатуу чангаараа зapтaй продюсер Б.Ангирмаа хатагтайн xvнтэй сууж, хvvxэдтэй болж vл болно гэсэн хатyy зapлиrийг зөpчин байж дуучин О.Анхаатай сууж, Киви-гээ орхиж байсан Б.Халиун дүр төрх, хоолой юугаараа өвөрмөц гишүүдийн нэг. Олон жилийн дараа эргэн хамтлагтаа ирсэн тэрбээр айлын дархан бэр болсон.

Хамтлагийнхаа карьерыг орхин байж насныхаа ханиа сонгож хэсэгтээ нам гүмхэн суусан дууч бүсгүйн гурван хүү том болжээ. Хамгийн том нь өдгөө ээжээсээ өндөр болсон гэнэ шүү.

Хүү нар нь том болж ээж нь урлагтаа эргэн ирсэн гэлтэй. Сүүлийн үед байнгын арга хэмжээнд идэвхтэй оролцдог болоод байгаа юм. Харин нөхөр О.Анхаа нь төрийн албанд зүтгээд тун завгүй яваа гэнэ лээ.

Ар гэр, урлагийн карьераа амжилттай авч яваа Б.Халиун хамтлагийнхаа хамгийн хөөрхөн нь хэвээрээ. Гоолиг бие, сайхан царайгаа гэрэлтүүлсээр буй.

error: Content is protected !!