Домог IZ дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн 100 оюутны төлбөрийг даана гэдгээ мэгдэгдлээ

14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан гэж ам бардам хэлэх энэ залууг Г.Ирээдүй гэдэг. Түүнийг хүмүүс Ноён IZ, Домог IZ нэрээр нь илүү танина. ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН ЭХНИЙ 100-Д БАГТАЖ ТЭНЦСЭН 100 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛНӨ хэмээн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Ирэх онд Meborny олон улсын сангийн үйл ажиллагааг эхэлнэ. 2022 онд 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас тус санд төвлөрүүлнэ. Уг сангаараа дамжуулж их сургуульд суралцах боломжгүй, гадаадын их сургуульд суралцах гээд тэтгэлэг авч чадахгүй байгаа оюутнуудын төлбөрийг 100 хувь даах юм. Meborny сангийн санхүүжилтийг 2022 оны аравдугаар сараас эхлэн төвлөрүүлж, 5 жилийн дотор дэлхийн шилдэг их сургуулийн эхний 100-д багтаж тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөх юм гэв.

Тэрбээр 2013 онд Английн Кембрижийн их сургуульд тэнцсэн аж. Гэвч төлбөрийн боломжгүй мөн улсаас тэтгэлэг олдоогүй учир сурч чадаагүй гэдэг. Ингээд 2014 онд хүүхэдтэй болсон болохоор гадаад руу явах боломжгүй болжээ.

Манай сургалтад хамрагддаг залуусын ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг. Надаас үүн дээр олон талын зөвлөгөө авах гэж ханддаг. Тэдний зарим нь сургуульдаа тэнцсэн ч тэтгэлэг авч чаддаггүй. Ингээд би тэдэнд яаж тусалж болох вэ, ер нь энэ тогтолцоог өөрчлөхөд миний хувь нэмэр юу байна вэ гэж удаан бодсон. Ингээд сан үүсгэн байгуулах санаагаа гаргаж, маш олон хүнд танилцуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана. Яамны зүгээс биднийг оюутнуудын мэдээллээр ханган дэмжин ажиллахаа илэрхийлсэнд таатай байна гэдгээ ч ярьжээ. Домог IZ Meborny компанийн захирал гэдгийг залуус хэдийнээ мэдэх болсон.

error: Content is protected !!