Жүжигчин А.Ганчимэг гэр хорооллын 200 гаруй хүүхдэд бэлэг өгчээ

Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон билээ. Тэгвэл жүжигчин А.Ганчимэг гэр хорооллын 200 гаруй хүүхдэд бэлэг өгчээ.

200 гаруй хүүхдэд бэлэг тараалаа… хичээлийн дэвтэр, трико, оймс, дотуур хувцас бас амттан… бэлэг аваад баярлаад инээж байгаа, том болоод мундаг хүн болно оо гэж үнэн сэтгэлээсээ амлаж байгаа бяцхан зүрхнүүд. Нэг хүү бүр том болж тогооч болоод надад цуйван хийж өгнө гэсэн.

Үргэлж туслаж, том зүйл хийж чадахгүй байгаа ч хааяа хааяахан боломжоороо сайхан зүйл хийх нь сайхан л байна… та нар минь ч гэсэн бага гэлтгүй туслаарай… бусдын төлөө гэсэн олон мундаг хүн байгааг харж бахархаж байдаг шүү хэмээн жүжигчин бүсгүй сэтгэгдлээ хуваалцлаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Олон хүүхдийн нүдэнд баяр цацруулсан жүжигчин А.Ганчимэгтээ баярлалаа.

error: Content is protected !!