Жүжигчин Б.Баярмаа нөхөртөө их амжилтыг хүслээ


Жүжигчин Б.Баярмаа Ийм нэгэн дурлал, Мойлхон киноны дүрээрээ олны танил болсон. Бид дөрвийн хайр, Хайрын эрэлд кинонд тоглож олны хайр хүндлэлийг хүлээсэн билээ. Өдгөө хувийн амьдралаа төвхнүүлээд нам гүмхэн амьдран суугаа.

ОХУ-д амаржиж бүл нэмээд ирсэн тэрбээр Хань минь тэмүүлээд байгаарай хэмээн амжилт хүслээ. Учир нь түүний хань энэ сарын 6-нд алдарт Марийнскийн тайзнаа Травиата дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоны дүрийг бүтээх гэж буй юм.

Г.Ариунбаатарын хувьд 23 насандаа Монгол улсын гавьяат цол тэмдгийг авсан. Олны хайрыг хүртэж яваа нэгэн. Харин энэ их амжилтад хүрэх эхлэл үед нь түүний гэр бүлийн амьдрал ганхаж элдэв яриа их гарсан юм.

Жүжигчин Б.Баярмаа анхны нөхрөөсөө гурван охинтой. Г.Ариунбаатарт хоёр хүү төрүүлж өгсөн. Залуу хосууд хайрын романсаа олноос нуухаа больж буй бололтой.

error: Content is protected !!