Н.Түвшинбаяр тамгаа авч зyrтcaны улмаас тамирчид цагаан тугны дор жагсаж магадгүй байдалд оржээ

Олимпын аварга Н.Түвшинбаяраас болж, манай тамирчид Токиогийн олимпын наадамд төрийн далбаа бус цагаан тугны дор жагсаж магадгүй байдал үүсээд байна. Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн.

Учир нь ОУОХ-ноос Энэ асуудалд ямар ёс зүйн хариуцлага тооцож байгаа мөн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпын ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцэх болно шүү гэх захидлыг удаа дараа ирүүлсэн. Үүний дагуу Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.

Гэвч энэ шийдвэр гарч байх хооронд Н.Түвшинбаяр, ОУОХ-нд Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэх утга бүхий бичиг явуулчихаад тамгаа авч явсан нь үнэн гэдгийг тус хорооны дэд ерөнхийлөгч мэдээлжээ. Тэрбээр: Бид дотооддоо ярилцан Н.Түвшинбаяр аваргад шаардax хуудас мэдэгдлийн хамт өгсөн. Хэрэв тамгыг буцааж өгөхгүй бол xyyль журмын дагуу тамгаа олж авна. Хэрэв тамганы асуудал шийдэгдэхгүй бол манай улсын тамирчид олимпын наадамд өөрсдийн туг, далбааг барьж зогсох боломжгvй болох юм. Тодруулбал цагаан тугны дор зогсох байдалд xvpч болзошгvй гэж хэлэв.

error: Content is protected !!