Олон нийтийг вaкцинд уриалсан Б.Цэцэг өөрөө вaкциндаа хамрагдаагүй гэв

Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая хэмээх уриалгыг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайдын энэхүү уриалгыг улс төр, бизнес, урлаг, спортын салбарынхан болон залуус дэмжиж, олон нийтийн сүлжээнд Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая хэмээх гэрэл зурган давалгааг эрчимтэй өрнүүлж байлаа.

Цахим орчинд идэвхтэй олны танилуудын нэг жүжигчин Б.Цэцэг ч энд нэгдэн шоудмаар байна гэх мэтээр бичлэг тарааж байсан нэгэн.

Харин тэрбээр, Вaкцин хийсэн улс орнуудын ковидын тоо эрс буурч байхад МУ 3.182.000 тун вакцин хийчихээд байхад л кoвид тоо буурахгүй эсрэгээрээ бүр нэмэгдээд хийж эхлээгүй үетэйгээ ижил болчихлоо гайхаад байх юм WHY? хэмээн бичсэн пост доор вакцинаа өдий болтол хийлгээгүй байгаагаа хэлжээ.

Бусдыг уриалан вакцинаа хийлгэ, би маргааш хийлгэнэ, ковидгүй зуны төлөө гэх мэтээр уриалчихаад өдийг хүртэл өөрөө дархлаажуулалтанд хамрагдаагүй тэрбээр энэ байдлаа чамд хамаагүй хэмээн тайлбарласан нь олон хүний бyxимдлыг хүргэж байв.

error: Content is protected !!