Ч.Очгэрэлийн загварт хөл тавьж буй төрх


Жүжигчин, Ч.Очгэрэлийг Universe Best Songs нэвтрүүлэгт оролцсон гэдгээс илүү  Мартагдашгүй намар Содура Говийн домог, Зуун жилийн эморол зэрэг кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Мөн түүнийг Монгол банк-ны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын бэр гэдгээр нь зарим хэсэг нь таньдаг юм байна лээ.

Түүний нөхрийг Ч.Бөрдөнбат гэдэг. Хосууд дөрвөн хүүхдийн ээж, аав болцгоосон. Ч.Очгэрэл Алдарт эхийн одонтой олны танил бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

Тэрбээр загварт шинэ өнгө төрхийг бий болгон хөл тавилаа. Кино урлагт өөрийн дүр төрхөө амжилттай гялалтагнуулсан Ч.Очгэрэл хэдийнээ Соёлын тэргүүний ажилтан болоод амжсан билээ.

МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай нэгэн гэж түүнийг хэлж болно. Басхүү зураг зурах сонирхолтой.

error: Content is protected !!