Загвар өмсөгч О.Амгаланбаатарын хайрын харцыг хэн татав

Загвар өмсөгч О.Амгаланбаатар мэргэжлийн биш жүжигчин. Гэсэн хэдий ч олон кинонд дүрээ мөнхлөн яваа. Учиртай гурван толгой, Содура, Бид 3-ын болзоо зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад авсан.

Өнөөдрийг хүртэл ганц бие Амгаагийн хайрын харцыг жүжигчин Х.Баярмаа татах болсон тухай бор шувуу нисэх болов. Тэгвэл тэд нэг уран бүтээлд хосын дүрийг бүтээж буй гэнэ.

Х.Баярмаагийн хувьд найруулагч Ц.Хүсэлбаатарын ганц охин. Мэдлэг боловсрол өндөртэй жүжигчин бүсгүй анхны уран бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж буй нь энэ аж.

Анхны бүтээлийнхээ алтан партнёроор ийн Амгааг сонгосон нь тэднийг бодит амьдрал дээр хайрын романс үүсгэх болсон гэлцэх шалтгаан нь болжээ.

Ганц бие уран бүтээлчид удахгүй жинхэнэ хосоо олох биз ээ.

error: Content is protected !!