Буратиногийн дүрээр сэтгэлд хоногшсон жүжигчин Норолхоогийн усны дусал шиг адилхан охин

Буратиног амилуулсан жүжигчин О.Норолхоо залуу насаа театрт зориулаад кинонд тэр бүр олон дүр бүтээгүй ч тоглосон кино бүртээ өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхөө тодхон үлдээдэг уран бүтээлчийн нэг.

Осорын Норолхоо 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968 оноос Улсын Драмын театрт жүжигчин. 1992 оноос Хүүхэлдэйн театрт туслах найруулагч хийж байжээ.

О.Норолхоо театрт хүүхдийн дүр бүтээдэг цөөхөн жүжигчдийн нэг байсан тул кинонд явах зав гардаггүй байсан гэх яриа ч байдаг.

1968 оны хавар нэрт найруулагч Л.Ванган, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Драмын театрын боловсон хүчин Дэндэв тэргүүтэй хэсэг хүмүүс дунд сургуулиудаар явж, хүүхдүүдийг жүжигчний шалгаруулалтад оруулжээ. Театрт шууд хүүхдийн жүжигчин гэдэг орон тоон дээр ажиллах, бие жижиг, авьяастай, сэргэлэн хүүхэд хайж явсан нь тэр байж. Тэд эрснээ ч олж. Нийт 500 хүүхдийн дундаас сонгон авсан таван хүүхдийн нэг Осорын Норолхоо гэж шавилхан биетэй, сэргэлэн цовоо, жигтэйхэн хөдөлгөөнтэй жаахан охин байв. Сонгож авсан таван хүүхэд дунд эдүгээгийн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма нар бас байсан гэдэг.

1993 он Саятан Норжин

1994 он Гал хам-2 хopигдол

1997 он Өвчтэй хог ш дээ хоноод явахгүй

1999 он Далд уянга хopигдол

2000 он Тopлогдсон хайр

2001 он Дурлалд тавтай морил.

2013 он Зоорь

2018 он Хөхөөний үүр кинонуудад тогложээ.

МУСТА Норолхоогийн хань нь мөн л насаараа театрын гэрэлтүүлэгч, дууны инженер хийсэн Д.Эрдэнэчимэг гэж хүн бий. Энэ хоёр маань бие биенээ хайрлаж халамжлахын үлгэр дуурайл болсон сайхан хос билээ.

Тэрбээр театртаа 24 жил ажиллаад 1992 онд гавьяаны амралтаа авчээ. Тэтгэвэртээ гарахаас нь хоёр жилийн өмнө нэрт найруулагч Г.Доржсамбуу түүнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг зүүж өгч байсныг бахархан дурсдаг. Буратино эмээ тэтгэвэртээ гараад ч тайзнаасаа холдсонгүй. Эрдэнэт хотын  хүүхдийн театрт хоёр жил болоод улмаар 1994 оноос Хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллажээ.

Насаараа театрын урлагт хүчин зүтгэсэн жүжигчин Норолхоог гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээрэй гэж олон хүн хүсдэг юм.

Түүний охин мөн л ээж шиг цайвар үсээр дүр төрхөө тодорхойлсон нь жүжигчин Норолхоогийн яг ижил хуулбар бөгөөд зарим нэг нь ээжтэй нь андуурмаар адилхан хэмээн ярьдаг байна.

error: Content is protected !!