Бүжигчин Халиун нөхөртөө oлдoxоо бoльжээ

Шинэ шилдэг бүхнийг уриатай Монгол ТВ нь дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийг нь эрхийг нь авч үзэгчдийн хүртээл болгоод буй. Ням гараг бүрийн орой үзэгчдийг зурагтын өмнө уяж чадаж буй Ододтой бүжиглэе шоуны олны анхаарлыг татаж, хайр булаасан оролцогчид бол Ангууч буюу Баттөр, бүжигчин Б.Халиун юм.

Тэгвэл нэвтрүүлгийн үеэр Шүүгч Ууганаа: Төгс зохицсон хос гэж хэлсэн нь цахим орчинд Ангуучийг бүжигчин Б.Халиунаатай суулгах чалленж болон нэг хэсэгтээ шуурах болсон.

Тэгвэл бүжигчин Б.Халиун нөхөртэй бөгөөд өөртэй нь мэргэжил нэгтэй Эрдэнэ-Очир гэдэг бүжигчин залуу байдаг. Тэд тив, дэлхийн тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан хосууд бөгөөд бид бүгдэний хамгийн сайн мэдэхээр Шарка Барка бүжгийн чалленжийг эхлүүлдэг, жолоо бариж явсан залуу гэвэл хүмүүс андахгүй.

Үзэгчдийг байлдан дагуулж буй чадварлаг багш Б.Халиуны нөхөр О.Эрдэнэ-Очир Royal dance”клубийн багш, үүсгэн байгуулагч, бүжгийн урлагийн Олон улсын хэмжээний мастер билээ. 

шоуны улмаас эхнэрээ алдахад хүрээд байсан тэрбээр завгүй хайртыгаа арай гэж оллоо хэмээн хошигнон бичжээ.

Б.Баттөр, Б.Халиун хоёрыг Гэр бүл болчихоосой гэж цахим орчинд давалгаалсан хошин ярианы талаар Халиуны нөхөр Эрдэнэ ярихдаа, Мэдээж тэр хоёрыг даалгавараа амжилттай гүйцэтгэсэнд баярлаж байгаа. Олны танил эрхмүүд хүртэл Энэ хоёр суусан уу. Гэрлэчихээсэй гээд тоглоом хийж, цахим орчинд пост оруулсан байгаа харагдсан. Би зарим постыг нь шэйр хийж аваад, Өдөөд байгаарай зэрэг наргиа хийсэн.

Мэдэхгүй хүмүүс нь үнэхээр гэр бүл болчихоосой гэж бодсон байх. Надад эмзэглээд байх шаардлага огтхон ч байхгүй. Харин ч тэр хоёрыг олон хүн дэмжиж байвал сайн хэрэг шүү дээ. Тэр хоёрыг минь олон хүн шоуны турш итгэл хүлээлгэж, дэмжээсэй гэж хүсэж байна.

Бид хоёр чинь таван жилийн хугацаанд өөр өөр партнертай тэврэлдэж, бүжиглэж байгаа шүү дээ хэмээн ярьсан юм.

error: Content is protected !!