МАСК продакшн Алтан гадас одонтой жүжигчдийн тоогоо хоёроор нэмлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зургаадугаар сарын 5-ны Бямба гарагт төрийн одон медаль гардуулж, Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

Жүжигчин Ш.Жавхлан 2003 онд СУИС-ийг төгсөн МҮОНТ, ТВ9-д дуу оруулагчаар ажиллаж байгаад 2006 онд хошин урлагийн Маск продакшн байгуулагдсанаас өнөөг хүртэл тус нэгдэлд жүжигчнээр ажиллаж байгаа бол жүжигчин Ц.Ганзориг сүүлийн 13 жил тус продакшнд ажиллаж, уран бүтээл туурвиж байна.  

error: Content is protected !!