Хотын даргын гэргий Мичидмаа 50 насны босго давав

Монголын сайхан бүсгүй өргөмжлөлтэй мисс Ч.Мичидмааг Монголын нэрт сийлбэрч Чуваамид гуайн охин, аваргын гэргий гэдгээр нь андахгүй.

Нэртэй хүний охин, зүстэй гүүний унага гэдэг шиг Ч.Мичидмаа миссүүд дотроо хамгийн их дипломтой, төгссөн сургуулийнхаа тоогоор тэргүүлнэ.

Аваргад хоёр сайхан хүү төрүүлж өгч, хажуугаар нь дээд сургуулиудын дипломыг түүх шиг болсон ч хамгийн хачирхалтай нь тодорхой хийсэн ажил, албан тушаалгүй гэгддэг.

Мисс тодотголоо одоо хүртэл хадгалж, улстөрчдийн ганган хүүхнүүдийг тэргүүлж яваа тэрээр өдгөө 50 нас хүрлээ.

Мөнхийн залуу Э.Одгэрэл найзынхаа нөмөр нөөлөгт багтан шингэсээр, үеийн хүүхнүүдээ өнгөлж, аргагүй л сайхан бүсгүй хэвээр л.

Тэрбээр 20 гаруй жилийн өмнөх дурсамжаа хуваалцахдаа, 1991 онд 20 настай Монгол улсын сайхан бүсгүй Алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн 6 сарын тэр нэг өдөр өчигдөрхөн мэт. Тухайн үед Шилмэл загварын Дунгаамаа даргадаа хөтлүүлээд, эгнээд суусан шүүгч нарын өмнө нүүр тахалж очиж бүртгүүлчихээд зугтчихсан.

Дараа нь зарим нэг шүүгч нар ятгаад л, нэр хүндтэй хүмүүс байдаг байсан.. Ах нар минь дургүйцэж, гол нь аав минь зөвшөөрсөн юм. Гэхдээ түрүүлчихнэ гэж огт бодоогүй. Монгол улсын Сайхан бүсгүй гэдэг алдар надад дэндүү ахадсан мэт санагдаж, сүрдэж маш их үүрэг хариуцлага ирж байгааг л ухамсарлаж байсан. Маргааш өглөөнөөс нь эхлээд хүн бүхэн таньж, хүн бүр харах нь маш хэцүү байдаг байсан… Сүүлдээ бүр дөжирчихдөг юм билээ… гэжээ.


Дашрамд дуулгахад, тэд Мартын 8-ны өдөр албан ёсоор танилцсан гэдэг. Миссийн аав сийлбэрч Ч.Чуваамидын гэрээр залуухан бөх Д.Сумъяабазар найз Г.Өсөхбаяраа дагуулан байнга ирж Танаар нэг сайхан сийлбэртэй ширээ хийлгэнэ ээ гээд л байдаг байж. Олон удаа ингэж ирсэн ч нөгөө ширээгээ хийлгээгүй, харин бага охин Ч.Мичидмаад нь санаархаж явсан нь тэр байж.

Анхны болзоон дээрээ бас л найзыгаа дагуулан ирсэн аварга бараг юм яриагүй, харин Өсөхбаяр л Сумъяагаа магтаж ярьсаар байгаад өндөрлөсөн гэдэг.


Анх харахад их сайхан биетэй, нүдэнд дулаахан залуу харагдсан, танилцсан өдрөө өгсөн цэцэг одоо ч сэтгэлд тод санагддаг хэмээн мисс бүсгүй дурссан нь бий.

error: Content is protected !!