Найруулагч Хүсэлбаатар , жүжигчин Өлзийхүү нар Сүхбат аваргын ахтай ураг барилдав


Олны танил гэр бүлүүд хоорондоо үр хүүхдээ суулгах тохиолдол бишгүй их. Энэ удаад гутал дотор хол хөл дотор оймс гэдэг шиг гурван үеэрээ урлагийн гэр бүл хэмээн яригддаг найруулагч Ц.Хүсэлбаатарын хүү олны танил айлаас гэргий авчээ.

Загвар өмсдөг, фото моделийн карьер хөөдөг эдний хүүгээс нь илүү охин Баярмаа нь олны анхаарал татдаг. Тиймдээ ч орчин цагийн ханхүү нарын жагсаалтанд гарч ирж амжсангүй шүү.Тэрнээс өмнө борлогдсон гэсэн үг. С.Өлзийхүүгийн бэрээр аварга А.Сүхбатын ах А.Батсүхийн охин Б.Гангаамаа тодорлоо.

Дуулиант аварга дүүгээ бодвол морь мал уясан шигээ долоохон амьдардаг А.Батсүх хэвлэлийн баатар биш. Төсөөлөхөд тун дөлгөөн хөдөө торохгүй явчихдаг, цай сайтай охины төрх бууж байна.

Хосууд ээж аавынхаа түлхээсээр гэхээсээ илүү хоер сэтгэл нийлж улмаар ээж аав нь гэнэт мэдсэн байхаа даа. Орчин цагийн хүүхдүүдийн онцлог энэ. Найруулагч Ц.Хүсэлбаатарын том охин хуримын зар дуулгаагүй байхад бага хүү Х.Сумьяадорж нь өрссөнөөр барахгүй ээж аавыгаа эмээ өвөө болгож амжсан байна.

error: Content is protected !!