Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо


Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн анхны ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

Б.Баттөрд ялагчийн цомоос гадна 50 сая төгрөгийн эзэн боллоо. Энэхүү мөнгийг ялагч Б.Баттөр НҮБ -ийн Хүүхдийн санд хандивлахаа зарласан юм.

Харин түүний хамтрагч Халиунд 10 сая төгрөг нэвтрүүлгийн багийн зүгээс өглөө.

Нэвтрүүлэгт анх 14 оролцогч бүжиглэсэн бол өдгөө үзэгчдийн хайр хүндэтгэл, талархал, гоо зүйн мэдрэмжийг өөрсдөөрөө төлөөлүүлж буй шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдсэн билээ.

Тус шоу нэвтрүүлгийн сүүлийн шатанд

-Ц.Аззаяа, Н.Отгонжаргал,

-Т.Бадамжав, Б.Алтанхөлөг,

-Б.Баттөр, Б.Халиун

-Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал нар үлдсэн билээ.

error: Content is protected !!